ФОТО: Н.Учрал АН-д оноо алдав

А.Ням-Өлзий, iKon.mn
46 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий боловсролын байгууллага төсвөөс хувьсах зардал авах сургуулиудын дунд байна гэх мэдээлэл өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Энэ асуудал өнөөдөр хүрээгээ тэлж, Ерөнхий сайдыг өөрийгөө шалгуулах хүсэлт Авлигатай тэмцэх газарт гаргахад хүргэв. 

Өглөөхөн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцсон Ерөнхий сайдаас энэ асуудлыг тодруулахад Боловсролын яамны албан тушаалтныг "будилсан" хэмээгээд, нотлох баримт гаргаж ирэхийг шаардсан юм. Гэтэл үүний дараахан нэр бүхий УИХ-ын гишүүд Сангийн яамнаас ирүүлсэн төсвийн тодотголын задаргаанд "Гэрт ойр сургууль" хөтөлбөрийн хүрээнд төсвөөс хувьсах зардал авах сургуулиудын нэрс дунд Ерөнхий сайдын хамаарал бүхий "Их засаг кингс" сургууль байгааг баталсан. 

Үүнтэй зэрэгцэн УИХ дахь Ардчилсан Намын бүлгээс Ерөнхий сайд Н.Учралтай холбоотой асуудлаар Авлигатай Тэмцэх Газарт хандаж байгаа талаар мэдээлнэ гэдэг зар тарсан. Харин нөгөө талаас буюу Засгийн газрын хэвлэлийн албанаас "Ерөнхий сайд Н.Учрал АТГ-ын гадаа мэдээлэл өгнө" гэдэг зарыг түгээв. 

Ингээд АТГ-ын гадна Ерөнхий сайд болон сөрөг хүчний төлөөлөл зэрэг мэдээлэл хийх болчхов. 

Зарласныхаа дагуу АН-ын төлөөлөл АТГ-ын хашааны гадна мэдээллээ эхлүүлээд зогсож байтал Ерөнхий сайд хамгаалагч болон бусад хүмүүсийнхээ хамт очиж таарснаар улс төрийн "хөөрхөн" бужигнаан болоод амжлаа. 

Ерөнхий сайдын хамгаалагч нар АТГ рүү орох гэтэл хаалгыг нь хааж зогссон АН-ын талынхны эсэргүүцэлтэй тулав. "Бид мэдээлэл хийж байна" хэмээн хөндөлссөн тэднийг түлхэж холдуулсан ч хэл амыг нь дийлээгүй тул Ерөнхий сайд "бууж өгөөд", хүмүүсээ дагуулан буцаад явав. 

Ингээд АН-ынхан түрүүлж очсон газраа мэдээллээ үргэлжлүүлж, Ерөнхий сайд Н.Учрал АТГ-ын баруун талын хаалган дээр хэвлэлийнхний асуултад хариулт өглөө. 

Ядарч явахад ямааны гарз гэгчээр гэр бүлийн бизнестэй нь холбоотой таагүй мэдээлэл цацагдаж, түүнийг нь сайн дураараа шалгуулах хүсэлт гаргахаар явж байхдаа сөрөг хүчний "жижигхэн тоглолт"-д өртсөн Ерөнхий сайд өнөөдөр буруу хөл дээрээ боссон гэлтэй байлаа. 

АН-ын зүгээс Ерөнхий сайд Н.Учралыг төсвийн тодотголд хамаарал бүхий этгээддээ 9.8 тэрбум төгрөгийн давуу байдал олгох асуудлыг тусгасан гэж үзэж, АТГ-т шалгуулахаар хандаж байгаа аж. 

Харин Ерөнхий сайд Н.Учрал өөртэйгөө холбоотой цацагдаад байгаа мэдээллийг шалгуулах хүсэлтээ АТГ-т гаргажээ. Тэрбээр "Миний үр хүүхэд, гэр бүл гээд бүх зүйл ил тод байдаг. Надад нуугаад байх зүйл байхгүй. Миний аав, ээж хоёр насаараа боловсролын салбарт зүтгэж байгаа хүмүүс. Миний хөгшин аав, ээжийг улс төртэй битгий хутгаач. Бид төсвөөс таван цаас аваагүй" хэмээсэн юм. 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг