Зэрлэг амьтдын идэш тэжээлийн хомсдолоос үүдэж энэ онд самар түүж бэлтгэхийг хориглолоо
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Сайд Ц.Сандаг-Очирын өнөөдрийн ээлжит шуурхай хуралдаанаар зэрлэг амьтдын идэш тэжээлийн хомсдол, 2026 оны хуш модны самрын ургалтын судалгааны мэдээг үндэслэн 2026 онд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүж бэлтгэхийг хориглолоо.
Уг хурлаар суурьшлын бүсэд баавгай үзэгдэх тохиолдол нэмэгдэж байгаад онцгой анхаарч, холбогдох албаныханд аргачлал чиглэл өгөх, иргэдийг мэдээ, мэдээллээр хангах, албан даалгавар, зөвлөмжүүдийг яаралтай хүргэхээр болсон байна.
Мөн Байгалийн нөөц, ан агнууртай холбоотой мэдээллийг иргэд олон нийтэд нээлттэй өгөх чиглэл өгчээ.
Ойрын өдрүүдэд хүрэн баавгай суурьшлын бүс рүү орсон, мал руу дайрах тохиолдол нэмэгдэж байгаа байгаа билээ. Үүнийг байгаль орчны мэргэжилтнүүд уур амьсгалын өөрчлөлт, идэш тэжээлийн хомсдол, зэрлэг амьтад малын амьдрах орчны давхцал, байгалийн нөөцийн хэт ашиглалт, ой хээрийн түймрийн улмаас болж байна хэмээн тайлбарлаад байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
