ФОТО: Харь улсад хэлмэгдсэн нэр бүхий 249 иргэний гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
22 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр хүндэтгэн өнгөрүүлдэг “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр”-ийн хүрээнд харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний нэр бүхий гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ өнөөдөр тав дахь удаагаа уламжлал болгон зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын нарийн бичгийн дарга Ч.Цасчихэр, ажлын алба, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Нийслэлийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Д.Ихбаяр, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Багахангай дүүргийн салбар комисс, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо,  БЗД-ийн Бурханы шашны төв Дэчинравжайлин хийдийн лам нар, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хөгжмийн салаа болон хэлмэгдэгчдийн ар гэрийн төлөөлөл оролцлоо. 

2001 онд ОХУ-ын Москва хотын Коммунарка мужийн Бутово дахь “ЗСБНХУ-д хэлмэгдсэн Монгол иргэдийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөө”-ний хувилбарыг Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Нийслэлийн салбар комисс, НИТХ-ын ажлын албатай хамтран Улсын комиссын санаачилгаар 2022 онд босгосон билээ.

Москвад дуудагдаж, цаазын ял авсан Монгол Улсын түүчээ, сор болсон Ерөнхий сайд А.Амар, Ерөнхий сайд П.Гэндэн, Улсын Бага Хурлын дарга Д.Догсом, Улсын Бага Хурлын орлогч дарга Д.Лосол, Сангийн сайд С.Довчин нарын зэрэг төр, нийгмийн зүтгэлтнүүд болон сэхээтнүүд болох Монгол иргэдийнхээ гэгээн дурсгалыг цэцэг өргөж, маанийн ерөөл айлдаж ийнхүү дурсан хүндэтгэл үзүүллээ. 

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг