Empowered by CECI 2.0 – Бизнесээ ногоон болгох хөтөлбөр зарлагдлаа

СУРТАЛЧИЛГАА
1 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Си-И-Си Инвестмент нь 2025 онд жижиг дунд бизнес эрхлэгчдэд тулгамддаг санхүүжилт, хөрөнгө оруулалтын удирдлагын асуудалд шийдэл болгож "Empowered by CECI 1.0 - Жижиг дунд бизнесийн өсөлтийн хөтөлбөр"-ийг амжилттай зохион байгуулсан. 

Тус хөтөлбөрт зуслан болон хотын захын айл өрхүүдийн чанартай, баталгаатай махны хэрэгцээг хангах зорилготой "Fresh House" компанийн "Бэлх хаус" төсөл шилдгээр шалгарч, уян хатан нөхцөлтэй бизнесийн зээлийн санхүүжилт авч, санхүүгийн удирдлагын сургалт, зөвлөгөөнд хамрагдаж үйл ажиллагаа нь өргөжин тэлсээр байна.

Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны асуудлууд нь зөвхөн экологийн асуудал биш бөгөөд нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд шууд нөлөөлөхүйц чухал хүчин зүйл болж буй энэ үед аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа тогтвортой хөгжлийн бодлоготой уялдуулж, эдийн засгийн эрсдэлээс хамгаалах зайлшгүй шаардлага тулгарч байна. Жижиг дунд бизнес эрхлэгчид ногоон шилжилт хийж, байгальд ээлтэй байдлаар хөгжих чин хүсэлтэй байдаг ч шаардлагатай мэдлэг мэдээлэл болон хүртээмжтэй санхүүжилт дутмаг байдаг.

Иймд бид энэхүү бодит хэрэгцээнд тулгуурлан, нийгэм эдийн засгийн өсөлтийг байгаль орчинд ээлтэй байдалтай хослуулах, бизнестээ ногоон шилжилт хийхэд шаардлагатай мэдлэг мэдээллээр хангаж, байгаль орчин болон нийгэмд эерэг нөлөө үзүүлэх төслийг дэмжин санхүүгийн бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор "Empowered by CECI 2.0 - Бизнесээ Ногоон болгох хөтөлбөр" хөтөлбөрийг Тогтвортой санхүүгийн холбоотой (ТоС) хамтран хэрэгжүүлж эхэллээ.

зураг
 

Хөтөлбөрийн шилдэг төсөл

Empowered by CECI 2.0 хөтөлбөр нь нийгэм болон байгаль орчинд хамгийн өндөр эерэг нөлөөлөл үзүүлэх шилдэг 1 төсөлд "Ногоон шилжилтийн хөнгөлөлттэй санхүүжилт" болох 50 сая төгрөгийн, хамгийн бага хүүтэй (1.0-1.5%)  уян хатан санхүүжилт олгоно.

Хөтөлбөрт хэн хамрагдах боломжтой вэ?

Бизнесийн үйл ажиллагаандаа байгальд ээлтэй, ногоон шилжилт хийхээр зорьж буй санхүүжилт хэрэгцээтэй бизнес эрхлэгч бүрт нээлттэй.

Хөтөлбөрийн бүртгэлийн хугацаа

Хөтөлбөрт хамрагдах хүсэлт хүлээн авах хугацаа 2026.09.14 дуустал

Хөтөлбөрт бүртгүүлэх

Хөтөлбөрт бүртгүүлэх бол энэхүү формыг бөглөөрэй: https://shorturl.at/j57sA

Дэлгэрэнгүй мэдээллийг suvd-ochir.e@upc.mn болон 7772-5511 дугаараар аваарай. 

Өөрийн бизнесээ байгальд ээлтэйгээр хөгжүүлэх шилдэг төслүүдийг бид хүлээж байна.

Ухаалаг санхүүжилт Тогтвортой ирээдүй

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.