Э.Төгөлдөр: Нийтийн тээврийн автобус ажлын өдөр 06:00-22:30, амралтын өдөр 07:00-22:00 цаг хүртэл үйлчилнэ
Нийтийн тээврийн автобусны цагийн хуваарийн талаар өнөөдөр(2026.09.03) тайлбар мэдээлэл өглөө.
Энэ тухай Нийтийн Тээврийн Бодлогын Газрын график, мэдээллийн сан, сүлжээний инженер Э.Төгөлдөр "Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт ороогүй, ажлын өдөр 06:00-22:30, амралтын өдөр 07:00-22:00 цагийн хооронд иргэдэд үйлчилж байна.
Есдүгээр сарын 1-нээс хичээлийн шинэ жил эхэлж, зорчих урсгал нэмэгдсэн тул ажлын өдөр 1,172, амралтын өдөр нийтийн тээврийн 1,012 автобус иргэдэд үйлчилнэ.
Зуны улиралд нийтийн тээврийн автобусны тоог багасгаж ажлын өдөр 1,087, амралтын өдөр 939 автобус үйлчилгээнд явсан юм.
Харин шөнийн тээврийн автобус ажлын болон амралтын өдрүүдэд оройн 22:30 цагаас 02:00 цагийн хооронд явж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
