Суурьшлын бүсэд орж ирсэн дөрвөн баавгайг буцаан тууж, амьдардаг орчинд нь хүргэжээ
Дорнод аймгийн Баян-Уул сумын Шалз гэх газарт 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр дөрвөн хүрэн баавгай /1 эвш, 3 бамбарууш/ орж ирсэн байна.
Уг мэдээллийн дагуу байгаль хамгаалагчид болон сумын холбогдох албан хаагчид, нутгийн иргэд хамтран дээрх баавгайнуудыг Баян-Уул сумын 2 дугаар багийн нутаг, Өвөр шар хөв гэх газраас Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын “Б” хэсгийн Эрээний нуруу руу тууж, аюулгүй бүсэд хүргэжээ.
Суурьшлын бүсэд орж ирсэн баавгайнуудыг буцаан туухад 18 цаг зарцуулж, 57 км зам туулсан байна. Ингэхдээ мэргэжлийн байгууллагын зөвлөмж, зааварчилгааг баримтлан баавгайг зөөлөн тууж, замын явцад дөрвөн удаа 1-2 цаг орчим амрааж амьдрах орчинд нь аюулгүй хүргэсэн болохыг Онон-Балжийн байгалийн цогцолборт газраас мэдээллээ.
Иймд хадлан бэлтгэж, жимс түүж байгаа иргэд ой, хээрийн бүсэд зорчихдоо сонор сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.
ВИДЕО ҮЗЭХ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!










