Философич С.Молор-Эрдэнийг нэг сар цагдан хорихоор болжээ

П.Сайнжаргал, IKON.MN
2026 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир MPA.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:54 2026/09/02

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд философич С.Молор-Эрдэнийн хэргийг өнөөдөр хэлэлцлээ. 

Улмаар түүнд 30 хоногийн хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

10:45 2026/09/02

Тагнуулын Ерөнхий Газар (ТЕГ)-аас философич С.Молор-Эрдэнийг ярьсан зүйлтэй нь холбогдуулан шалгаж байгааг холбогдох эх сурвалж хэллээ. 

Түүнийг Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйлд зааснаар үндэсний эв нэгдлийг бусниулах гэх зүйл ангид холбогдуулан шалгаж байгаа аж. 

Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйл. Үндэсний эв нэгдлийг бусниулах

1.Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

14:54 2026/09/02

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд философич С.Молор-Эрдэнийн хэргийг өнөөдөр хэлэлцлээ. 

Улмаар түүнд 30 хоногийн хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.