ФОТО: Монголыг шигшээ баг ААШТ-ий урьдчилсан шатны эхний тоглолтдоо Вьетнамыг 34 онооны зөрүүтэй хожлоо

Н.Эрхбаяр, iKon.mn
8 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сагсан бөмбөгийн 5х5 төрлийн 2029 оны Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ)-ий урьдчилсан шатны D хэсгийн тоглолтууд манай улсын өчигдрөөс эхэллээ. 

Урьдчилсан шатанд нийт 18 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөх бөгөөд хэсэг тус бүрээс гурван баг дараагийн шатанд шалгарах юм.

Монгол Улсын шигшээ баг D хэсэгт Тайланд, Вьетнам, Фижи улстай өрсөлдөж байна. Өчигдөр манай улсын шигшээ баг Вьетнамыг 98:64 тооны харьцаатай буюу 34 онооны зөрүүтэй буулган авлаа. 

Тус тоглолтод шигшээ багийн шилдэг тоглогч Ш.Энхийн-Од 13 минут талбайд тоглож 20 оноо, зургаан самбар, хоёр оновчтой дамжуулалт, 8/15 довтолгоо гэсэн үзүүлэлтээр бусад тамирчдаа тэргүүллээ. Түүнээс гадна А.Азбаяр, Э.Саруул-Эрдэнэ, Б.Барсболд, Э.Сугар-Очир, С.Биндэрьяа нар 10-аас дээш оноо авснаар багаараа тэгш тоглов. 

Харин нөгөө талд Тайландын шигшээ баг Фижи улсын багийг 94:59 онооны харьцаатай буулган авчээ. Ийнхүү D хэсгийг Тайландын шигшээ баг тэргүүлж, араас нь манай улсын баг бичигдэж байна. 

Хэсгийн дараагийн тоглолт маргаашаас явагдах бөгөөд манай улсын шигшээ баг 17:00 цагаас Фижигийн эсрэг тоглоно. Тэгвэл ирэх Даваа гарагт 19:00 цагаас хэсгийг тэргүүлж буй Тайландын шигшээ багийн эсрэг маш хариуцлагатай тоглолтыг хийнэ. 

Урьдчилсан шатны дөрвөн хэсгээс шалгарсан нийт 12 баг арваннэгдүгээр сарын 23-наас арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл дараагийн шатанд хоёр хэсэгт хуваагдан тойргийн журмаар өрсөлдөх юм. Шалгарсан багуудаас хэсгийн тоглолтыг зохион байгуулах улсыг тодруулах журамтай. 

Хоёр хэсгээс эхний дөрвөн байр эзэлсэн багууд тивийн аваргад оролцох эрхийн төлөө хүч үзэх чансаа өндөр 24 багийн тоонд багтана. Улмаар эрхээ авсан 16 баг нь цомын төлөө өрсөлдөх учиртай.

Вьетнамын эсрэг тоглолтын зургуудаас

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг