2026 оны долоодугаар сард орон сууцны дундаж үнэ өмнөх сараасаа бага зэрэг буурчээ
Орон сууцны үнийн индекс 2026 оны долоодугаар сард 1.41 болж, өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар өсөж, өмнөх сараас 0.4 хувиар буурсан байна.
Насжилтаар авч үзвэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад шинэ орон сууцны үнэ 5.1 хувиар, хуучин орон сууцны үнэ 6.8 хувиар тус тус өсжээ. Харин өмнөх сартай харьцуулахад шинэ орон сууцны үнэ 0.3 хувиар өсөж, хуучин орон сууцны үнэ 0.8 хувиар буурлаа.
2026 оны долоодугаар сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.73 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.66 сая төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.78 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.88 сая төгрөгийн үнэтэй байна.
Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 7.8 хувь буюу 410.5 мянган төгрөгөөр өсөж, Чингэлтэй дүүрэгт 11 хувь буюу 509.1 мянган төгрөгөөр буурав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
