ҮЙЛ ЯВДАЛ: Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос хэвлэлийн хурал зарлалаа
Төрийн ордонд
10:00-17:00 цагт Байнгын хороод хуралдана.
14:00 цагт УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан болно.
15:00 цагт Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос хэвлэлийн хурал зарлаж байна. Хуралд Шадар сайдын ажлын алба болон зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга, есөн салбар хорооны дарга, найруулагч, тасалбар борлуулах хоёр газрын төлөөлөл оролцоно.
“Монгол ньюс” мэдээллийн төвд
11:00 цагт “Монгол Улсыг эдийн засгийн хоригт оруулж өгнө үү” гэсэн сэдвээр иргэн Л.Ганболд мэдээлэл хийнэ.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:00 цагт Бүх Монголчуудын Оюу толгой хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ.
МҮПХ-ны төв байранд
12:00 цагт БНСУ-ын Паралимпын Хорооны Ерөнхийлөгч Жун Жин Ован тэргүүтэй бусад төлөөлөгчид МҮПХ-ны Ерөнхийлөгч Ч.Чимэд-Отгоны урилгаар манай улсад айлчилж байгаа бөгөөд энэ үеэрээ уулзалт зохион байгуулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
