ФОТО: Согтуу жолооч Энхтайваны гүүрний зүүн хойд хэсгийн хашлагыг мөргөөд унажээ
Өнөө өглөөний 06:00 цагийн орчимд согтуугаар жолоо барьж яваад Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Энхтайваны гүүрэн дээрээс машинтайгаа унасан осол гарчээ.
Уг осол Энхтайваны гүүрний зүүн хойд хэсэгт гарсан аж. Toyota Alphard маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад гүүрний хашлагийг мөргөөд унасан байна. Одоогоор тухайн машиныг ослын газраас холдуулсан бөгөөд 15 метр орчим урттай гүүрний хашлага эвдэрчээ.
Тухайн жолоочийн согтолтын зэрэг 1.38 байсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
