ФОТО: Хөлбөмбөгийн ДАШТ-ий агшнууд
Спорт сонирхогчдын хувьд энэ зуны хамгийн том үйл явдлын нэг нь хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) билээ.
Анх удаа 48 баг оролцож байгаа тэмцээнийг нийт 17,000 сэтгүүлч, гэрэл зурагчин болон хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд сурвалжилж байна.
Энэ жилийн хөлбөмбөгийн ДАШТ-ийг Монголоос спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин дөрөв дэх удаагаа, гэрэл зурагчин Ч.Ганбат анх удаа сурвалжилж буй юм.
Гурван улсад болж байгаа хөлбөмбөгийн ДАШТ-ийг сурвалжилж буй спортын гэрэл зурагчин Ч.Ганбаттай iKon.mn сайт хамтран ажиллаж байна. Бид хөлбөмбөгийн ДАШТ болон түүний эргэн тойрны мэдээллийг сонирхолтой фото сурвалжилгын хамт хүргэх болно.
Түүний Лос Анжелес хотод болсон АНУ, Парагвай тоглолт болон Сан Франциско хотод болсон Катар, Швейцарын тоглолтын зарим зургийг хүргэе.
ФОТО
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
