Баянгол дүүрэгт 280 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, бага сургуулийн барилга угсралтын ажил 70 хувьд хүрчээ

Д.Янжиндулам, ikon.mn
23 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Баянгол дүүргийн 22 дугаар хороонд баригдаж буй 280 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, бага сургуулийн цогцолборын барилгын угсралтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгааг албаныхан мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар гадна инженерийн шугам сүлжээ, цахилгаан хангамж, дотор заслын ажлууд хийгдэж байгаа бөгөөд сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад орсноор хүүхэд багачууд орчин үеийн шаардлага хангасан, аюулгүй, тав тухтай орчинд сурч боловсрох таатай нөхцөл бүрдэнэ гэв.

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй тус барилга нь тэнхлэгээрээ 36х36 ам метр хэмжээтэй, зоорьгүй, хоёр давхар, нийт 2,556 ам метр талбайтай байна.