ҮЙЛ ЯВДАЛ: Үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ

ikon.mn
1 цаг 27 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Сүхбаатарын талбайд

10:00-16:00 цагт Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчлан таниулах нээлттэй хаалганы өдөрлөг болно. Өдөрлөгийн үеэр эрт илрүүлэг, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар үзлэг хийж, зөвлөгөө өгөх бөгөөд шатар, гар дээр суниалт, гийр, гар барилдаан, дээс, хариулаад шид төрлүүдээр тэмцээн зохион байгуулна. Мөн иог, гийр, гимнастик, шугаман бүжиг, хийн дасгал, уухай бүжиг, фитнес, Спортын дунд сургуулийн үзүүлэх тоглолт болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наадмын талаар Завхан аймгийн нутгийн зөвлөл болон хамтран зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

12:00 цагт Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос Үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

12:30 цагт "Туулын хурдны зам"-ын төсөл хэрэгжүүлэгч "Хао Юань Женерал Констракшн" ХХК-ийн удирдлагууд БОУАӨийн сайдын "түр зогсоох" шийдвэрийг биелүүлээгүй, байгаль орчинд онц их хэмжээний хохирол учруулсаар байгаа талаар ҮАБЗ-д хандаж хэвлэлийн хурал зарлалаа.

С.Зоригийн хөшөөний дэргэд

11:40 цагт Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд Ардчилсан Намын гишүүд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ.

Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх Түмэн их өргөөнд

13:00 цагт ХХ зууны манлай дуучин Б.Сарантуяа удахгүй болох тоглолтынхоо талаар хэвлэлийн хурал зохион байгуулна.