Дэлхийн 1 сая зочид буудлыг Tapa Монголд авчирлаа
Аялал жуулчлалын салбар эрчимтэй тэлж буй энэ үед Tapa компани дэлхийн томоохон аялал жуулчлалын платформ Expedia-тай хамтран Монголын хэрэглэгчдэд дэлхийн 1 сая гаруй зочид буудлыг Монгол хэл дээр хайж, харьцуулж, захиалах боломжийг нээлээ.
UN Tourism-ийн мэдээллээр 2025 онд олон улсын жуулчдын тоо 1.52 тэрбумд хүрч, өмнөх оноос 4%-иар өссөн нь салбарын шинэ дээд үзүүлэлт болсон нь энэ төрлийн үйлчилгээний эрэлт өсөж буйг илтгэж байна.
Шинэ хамтын ажиллагааны хүрээнд хэрэглэгчид зочид буудлаа байршил, үнэ, үнэлгээ, өрөөний нөхцөл, газрын зурагт тулгуурлан сонгохын зэрэгцээ аялалтай холбоотой мэдээлэл, үйлчилгээний тайлбарыг Монгол хэл дээр авах боломжтой болжээ. Энэ нь олон улсын платформ ашиглах үед түгээмэл тулгардаг хэлний саад, мэдээллийн ойлгомжгүй байдал, захиалгын дараах харилцагчийн үйлчилгээний хүндрэл зэрэг асуудлыг бууруулахад чиглэж байгааг Tapa компанийн гүйцэтгэх захирал Д.Эрдэнэчимэг онцоллоо.
Tapa-ийн гол давуу тал нь зөвхөн Монгол хэл дээрх хэрэглээгээр хязгаарлагдахгүйгээр үнэ болон төлбөрийн уян хатан нөхцөлд төвлөрч, хэрэглэгчдэд төрөл бүрийн хямдрал, урамшуулал санал болгоход онцгой анхаарчээ. Тухайлбал:
- Бүртгэлтэй хэрэглэгчийн тусгай хямдрал
- Нислэг захиалсан тохиолдолд зочид буудалд 60 хүртэлх хувийн хөнгөлөлт
- Сонгогдсон буудлуудад эрт захиалгын 20%-ийн хөнгөлөлт
- Гар утасны аппликэйшнээр хийсэн захиалгад нэмэлт урамшуулал
Үүгээр зогсохгүй Tapa нь аяллын үйлчилгээг зөвхөн зочид буудлын захиалгаар хязгаарлалгүй, нислэгийн тийз, eSIM, аяллын даатгал зэрэг аялалд шаардлагатай бусад үйлчилгээг нэг платформд нэгтгэж хэрэглэгчдэд олон сайт, аппликэйшн дамжихгүйгээр аяллын хэрэгцээгээ нэг дороос шийдэх боломжийг бүрдүүллээ.
Мөн байгууллагуудад зориулсан багц хямдрал, уян хатан төлбөрийн нөхцөл, зээлийн шийдлүүдийг санал болгож буй нь платформын хэрэглээг хувь хэрэглэгчээс гадна корпоратив сегментэд ч тэлж буйг харуулж байна.
Ингэснээр Tapa олон улсын аяллын үйлчилгээг Монгол хэрэглэгчдэд илүү ойлгомжтой, хүртээмжтэй, нэгдсэн хэлбэрээр хүргэж, нислэг, зочид буудал зэрэг аяллын захиалгын туршлагыг дараагийн түвшинд авчирлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
