ХасБанктай хамт төлбөрөө Google pay-дэе!

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Орчин үеийн төлбөр тооцооны шилдэг шийдлүүдийн нэг Google Pay үйлчилгээг ХасБанк нэвтрүүллээ. Google pay үйлчилгээнд та картаа холбосноор Android үйлдлийн системтэй гар утсаараа өдөр тутмын худалдан авалтынхаа төлбөр тооцоог хурдан, аюулгүй хийх боломжтой.

Төлбөр тооцооны хамгийн хурдан шийдэл

Google pay нь гар утсаараа ердөө ганц хүрэлтээр (NFC технологиор) төлбөрөө гүйцэтгэх боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл, банкны апп руу нэвтрэх, QR код уншуулах, гүйлгээний нууц үг хийх зэрэг олон алхмыг алгасаж, утасныхаа дэлгэцийн түгжээг гарган ПОС төхөөрөмжид ойртуулахад л хангалттай гэсэн үг юм.

Виртуал карт: Танд нээгдэж буй шинэ боломж

Google pay үйлчилгээг ашиглахын тулд харилцагч та ХасБанкны виртуал Visa карт шинээр нээлгэх шаардлагатай бөгөөд үүнд хэдхэн хором л зарцуулна. ХасБанкны дижитал апп буюу InstaXPay апп-аар хэдхэн товшоод л виртуал картаа нээчихнэ. Дараа нь “Add to Google Wallet”  товчийг дарахад л таны өмнө төлбөр тооцооны нэгэн шинэ боломж нээгдэнэ.

Ташрамд хэлэхэд, виртуал Visa карт нь ердийн карттай яг ижил дэлхийн хаана ч төлбөр тооцоо хийх боломжтой хэр нь биет карт авч явах шаардлагагүйгээрээ давуу талтай бөгөөд 5-р сарыг дуустал хураамжгүй нээлгээрэй.

Яагаад Google pay?

  • Дэлхийд тэргүүлэгч технологийн гигант Google-ээс баталгаажуулсан аюулгүй байдлын хамгийн өндөр стандарт.
  • Бусад төлбөрийн хэрэгслүүдтэй харьцуулахад маш хурдан, хялбар. Төлбөр төлөхөд ердөө 1-2 секунд.
  • Картын гүйлгээтэй ижил зарчмаар хийгдэх тул харилцагчаас ямар нэгэн нэмэлт шимтгэл авахгүй.
  • Дэлхийн 80 гаруй улсад 800 сая гаруй идэвхтэй хэрэглэгч ашигладаг энэхүү үйлчилгээгээр гадаадын ямар ч улсад ПОС төхөөрөмж дээр төлбөрөө саадгүй төлнө.

Хэрхэн холбох вэ?

зураг
 

ХасБанктай хамт төлбөрөө Google pay-дэе!

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.