ФОТО: Хоёр сарын турш үргэлжлэх оюутны спортын VII наадмын нээлт...

Э.Тэмүүлэн, iKon.mn
2 цаг 2 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хоёр жил тутамд болдог Монголын оюутны спортын наадмын нээлтийн ёслол Спортын Төв Ордон (СТО)-д өнөөдөр боллоо.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Биеийн тамир, спортын зөвлөх, Монголын оюутны спортын VII наадмын зохион байгуулах хорооны гишүүн Ш.Амарсайхан, Монголын Оюутны Спорт Холбоо (МОСХ)-ны Ерөнхийлөгч Д.Баясгалан тэргүүтэй албаны хүмүүс оролцов.

Наадмыг нээж МОСХ-ны Ерөнхийлөгч Д.Баясгалан “Монголын оюутны спортын наадам нь үндэсний болон олон улсын түвшинд оюутны спортыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулах чухал ач холбогдолтой арга хэмжээ гэдгийг тэмдэглэхийн ялдамд наадмаас шалгарсан тамирчдыг ирэх онд болох Дэлхийн оюутны спортын өвөл, зуны “Универсиад” наадамд оролцуулах ажлыг бид зохион байгуулна” хэмээсэн юм.

VII наадам нь 14 спортын төрөлд 31 их, дээд сургуулийн 2,461 тамирчин шигшээ шатанд өрсөлдөж байна. Тус наадам гуравдугаар сарын 6-наас тавдугаар сарын 8-ны хооронд 15 заал, танхимд болж байгаа бөгөөд өдгөө ширээний теннис, таеквондогийн спортын медальтнууд тодорчээ.

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг