“УБТЗ” ХНН: БНХАУ-аас 350.2 мянган тонн коксожсон хөх нүүрс хүлээн авч тээвэрлээд байна
Өнгөрсөн намраас нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд коксожсон хөх нүүрсийг БНХАУ-аас импортоор авч гэр хорооллын айл өрхүүдийн дулааны хэрэгцээнд нийлүүлж эхэлсэн.
Уг коксожсон хөх нүүрсийг Эрээн өртөөнөөс хүлээн авч тээвэрлэх ажлыг өнгөрсөн оны 9 дүгээр сарын 20-ноос өнөөдрийг хүртэл “Улаанбаатар төмөр зам” ХНН гүйцэтгэж байна.
Өнөөдрийн байдлаар нийтдээ 367 мянган тонн коксожсон хөх нүүрс тээвэрлэхээс 154 галт тэрэг буюу 350.2 мянган тонныг тээвэрлээд байгаа аж. Үлдсэн 16.8 мянган тонн хөх нүүрсийг 4 дүгээр сарын 20-ны дотор тээвэрлэж дуусгахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: “УБТЗ” ХНН
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
