UBeats Монголдоо анх удаа хоол хүргэлтийн 200-н мэргэжлийн жолоочтой боллоо
UBEats аппликэйшн нь хэрэглэгчдийн захиалгыг цаг алдалгүй хүргэхийн тулд технологийн дэвшилтэт шийдлийг хоол хүргэлтийн үйлчилгээтэй нэгтгэсэн цогц платформ юм. Тус аппликэйшн үйл ажиллагаа эхлүүлснээс хойш дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд хамгийн олон мопедтой хүргэлтийн жолоочийн баазыг бүрдүүлж, 300 гаруй рестораны бүртгэлтэй болсон байна.
Ийнхүү цаашдаа үйл ажиллагааны чанараа сайжруулах, хоол хүргэлтийн үйлчилгээг дэлхийн стандартад нийцүүлэх зорилгоор 200-н жолоочийг хамруулсан "ЮБИ ИЙТС МЭРГЭЖЛИЙН ЖОЛООЧДЫН СУРГАЛТ"-ийг өнөөдөр амжилттай зохион байгууллаа. Уг сургалтыг амжилттай зохион байгуулснаар Ubeats компанид хоол хүргэлтийн 200-н мэргэжлийн жолоочтой болж буйгаараа онцлогтой.
Таны захиалсан хоолыг зохих ёсны байгууллагаас мэргэжлийн сертификат авсан жолооч нар өдөр тутамд түргэн шуурхай, найдвартай хүргэж өгөхөөр болж байна. Хэрэглэгч та UBEats аппликэйшнээр дамжуулан захиалга өгсөн бол мэргэжлийн гэдэг үгний давуу талыг цаг тутамд мэдрэх болно гэдэгт итгэлтэй байна.
"хэрэглэгч нарт мэргэжлийн жолоочоор үйлчилдэг дэлхийн жишгийг нутагшуулж байна"
200 мэргэжлийн жолоочтой болсноор хэрэглэгчдэд ямар давуу тал үүсэх талаар Ubeats компанийн гүйцэтгэх захирал Ц.Туваансүрэн дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ubeats компани Юбикаб-ийн охин компани гэж явдаг. Юбикаб компани 100,000 жолоочийн баг бүрдүүлж, хэрхэн зөв удирдах системийг хөгжүүлсэн бөгөөд түүнийг Ubeats компани ашиглан үйл ажиллагаа явуулдаг. Бид үйл ажиллагаа явуулж эхлэхэд хоолыг мопедоор хүргэнэ гэсэн ойлголт байгаагүй. Хоол хүргэлтийн үйлчилгээ хөгжөөд илүү олон захиалга гарч эхлэхэд хүмүүс хоолоо халуунаар нь авах хэрэгцээ үүссэн.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөн дунд хоолыг хамгийн хурдан хүргэх гол шийдэл нь хоёр дугуйт тээврийн хэрэгсэл юм. Бид Монгол Улсын хэмжээнд хамгийн олон мопедтой хүргэлтийн жолоочийн баазтай болсон. Дээр нь 300 гаруй ресторан бүртгэлтэй байдаг. Жолооч нар маань Улаанбаатар хотын бүх бүсэд тархан байршдаг. Ubcab driver аппликэйшнээр дамжуулан хэрэглэгчид хамгийн хурдан очих боломжтой жолоочид дуудлагыг өгдөг. Олон жолоочтой учраас хамгийн хурдан хүргэлтийн үйлчилгээг хэрэглэгч нарт санал болгодог.
Зах зээлд нэвтэрсэн дөрвөн жилийн хугацаандаа хоёр дугуйт буюу мопед унадаг 200 мэргэжлийн жолоочтой болсон нь томоохон давуу тал. Тиймээс өнөөдөр "ЮБИ ИЙТС МЭРГЭЖЛИЙН ЖОЛООЧДЫН СУРГАЛТ"-ийг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулж байна. Энэ нь хэрэглэгч нарт мэргэжлийн жолоочоор үйлчилдэг дэлхийн жишгийг нутагшуулж байна" гэв.
Ubeats-ийн хүргэлтийн жолоочийн давуу талууд:
- Жолооч нарт даатгалын үйлчилгээ санал болгож байгаа. Нэг жилийн хугацаанд эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан бол нөхөн төлбөр авах боломжтой.
- Манай хамтрагч байгууллагуудаас мопедоо хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.
- Хамгийн өндөр орлого олох боломжийг санал болгодог. Тухайн жолоочид эерэг нөлөөлөлтэй хамт олныг санал болгохоор зорьж байгаа.
Бидэнтэй нэгдэхийг зорьж буй жолооч болон байгууллагууд www.ubeats.mn сайтаар дамжуулан хүсэлтээ илгээх боломжтой, манайх эргээд холбогдоно. Мөн манай фэйсбүүк хуудсаар дамжуулан холбогдож болно.
Бид өнгөрсөн хугацаанд рестораны зах зээл дээр ажиллаад өөрсдийн гэсэн арга барилаа олсон. Ресторан эзэмшигчид хоол хүргэлтийн үйлчилгээнд итгэхгүй байх хандлагатай. Үүнийг хамгийн олон мэргэжлийн жолоочтой систем, олон хэрэглэгчтэй хүргэлтийн баазаар дамжуулан шийднэ. Энэ бол бидний өгч чадах нэгэн онцгой амлалт юм. Мөн жолооч нарынхаа дунд хүргэлтийн үнэлгээнээс хамаараад оны төгсгөлд нэг жолоочид BYD брэндийн цоо шинэ машин бэлэглэхээр болсон.
"Ubeats-д ажилд орохоор төлөвлөж буй залууст хэлэхэд мөнгө хураах хангалттай боломж байгаа шүү"
Түүнчлэн шинээр Ubeats компанийн хүргэлтийн жолооч Н.Наранцогт өөрийнхөө гурван жилийн ажлын туршлагаас хуваалцлаа. Тэрбээр гурван жилийн хугацаанд UBEats-д хоол хүргэлт хийж байгаа тууштай нэгэн юм.
Тэрбээр "Би Ubeats компанид ажиллаад гурван жил болсон байна. Мотоциклоор хоол хүргэлтийн үйлчилгээ үзүүлэхэд машиныг бодвол түргэн шуурхай байдаг. Хэрэглэгч нарт хоолоо халуунаар нь хүргэж өгөхөд маш сайхан сэтгэл ханамж ажиглагддаг. Ubeats компанид ажилд орсноос хойш ашиг орлогоо сайн нэмэгдүүлсэн. Хүүхдүүдээ хичээл сургуульд нь хүргэж өгөх, очиж авахын хажуугаар хүргэлтийн ажлаа хийхэд орлого маань сайн өссөн гэж хэлмээр байна.
Захиалга орж ирээд ресторан дээр очиход хоол гарчихсан байвал дунджаар 30 минутад хүргэдэг. Давхар ажил хийхгүйгээр өглөө 11:00 цагаас гал тогоо нээхээс хаах хүртэл хүргэлт хийвэл амьдралаа аваад явах хангалттай ашиг олдог. Давхар ажил хийх шаардлага гардаггүй. Мопедтой хүргэлт хийвэл илүү хурдан, их хүргэлт хийнэ гэсэн үг. Өдөр дунджаар 15 хүргэлт хийж байгаа. Оргил ачааллын үед 20 хүргэлт хийдэг.
Ubeats-д ажилд орохоор төлөвлөж буй залууст хэлэхэд мөнгө хураах хангалттай боломж байгаа шүү" гэлээ.
"ЮБИ ИЙТС МЭРГЭЖЛИЙН ЖОЛООЧДЫН СУРГАЛТ"-ийн зургуудаас:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!



