Сураггүй болсон хугацаат цэргийн алба хаагчийг эсэн мэнд олжээ

А.Төгөлдөр, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн 0131 дүгээр ангид алба хааж байсан хугацаан цэргийн алба хаагч энэ сарын 25-ны 12:00 цагийн орчимд сураггүй алга болсон талаар өмнө нь мэдээлсэн

Алба хаагчийг хил хамгаалах, цагдаа, онцгой байгууллага болон нутгийн иргэд, төрийн албан хаагчдын хамтарсан баг эрэн хайж байсан юм. 

Эрлийн дүнд сураггүй болоод байсан С-ийг эсэн мэнд олсон байна. 

Энэ талаар Хил Хамгаалах Ерөнхий Газраас маргааш /2026.03.30/ дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ажээ.