ФОТО: Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах гэж буй Бага хурлын гишүүд
Монгол Ардын намын Бага хурлын III хуралдаан өнөөдөр /2026.03.29/ Тусгаар тогтнолын ордонд эхэллээ.
МАН-ын дарга Н.Учрал энэ удаагийн хуралдааны дарга, орлогч дарга нарыг эхлээд танилцуулсан байна.
Хуралдааны даргаар Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, орлогч даргаар Сүхбаатар дүүргийн Монгол Ардын намын хорооны дэд дарга, СДМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга У.Өнөрцэцэг нар ажиллахаар болжээ.
Энэ удаагийн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай, чиглэл өгөх тогтоол батлах тухай, бусад гэсэн гурван асуудал хэлэлцэх аж.
Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас шинээр бүрдүүлсэн Бага хурал 597 гишүүнтэй юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
