Монголчуудын сайн сайхан байдлыг хэмжих үндэсний судалгаа эхэлнэ

ikon.mn
1 цаг 0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Сүүлийн жилүүдэд улс орнуудын хөгжлийг зөвхөн эдийн засгийн өсөлтөөр хэмжих уламжлалт хандлага өөрчлөгдөж, иргэдийн амьдралын чанар, аз жаргалын индекс нийгмийн харилцаа, нийгмийн харилцаанд орж буй хувь хүмүүс болон байгууллага зэргийг хамарсан сайн сайхан байдлын цогц үнэлгээ хийх чиг хандлага дэлхийн хэмжээнд эрчимжиж байна.

OECD-ийн 2024 оны How’s Life тайланд улс орнуудын хөгжлийг зөвхөн орлого, үйлдвэрлэлийн хэмжээгээр бус, сэтгэл зүйн байдал, нийгмийн итгэлцэл, харилцааны чанар, амьдралын тогтвортой байдал зэрэг олон хүчин зүйлээр хамтад нь үнэлэх шаардлагатайг онцолжээ. Энэ нь иргэдийн бодит амьдралын чанарыг илүү бодитоор тодорхойлох, хөгжлийн бодлогоо илүү хүн төвтэй болгох чиг хандлага юм.

Энэ хүрээнд Монгол Улсад иргэдийн сайн сайхан байдлыг үндэсний түвшинд тодорхойлох судалгаа хэрэгжихээр болж байна. Судалгааны зорилго нь Монгол Улсын иргэдийн сайн сайхан байдлыг олон хэмжээсээр үнэлж, нийгмийн бүлгүүдийн хоорондын ялгаа, анхаарал шаардлагатай чиглэлүүдийг тодорхойлох, улмаар  нотолгоонд суурилсан мэдээлэл хүргэхэд оршино.

Сайн сайхан байдлыг олон хэмжээсээр үнэлнэ  

зураг
 

Тус судалгаа нь иргэдийн амьдралын чанарыг зөвхөн нэг үзүүлэлтээр бус, олон талт хүчин зүйлсийн хүрээнд үнэлэхээр төлөвлөгдсөн бөгөөд 98 үзүүлэлтээр Монгол хүний сайн сайхан байдлыг судлах юм.  

Эдгээр үзүүлэлтүүдийг хамтад нь судалснаар иргэдийн амьдралын бодит нөхцөл, өдөр тутмын туршлагыг илүү нарийвчлан тодорхойлох боломж бүрдэх юм. Цаашлаад нийгмийн анхаарал хандуулах зорилтот сегментийг бүрэн тодорхойлох юм.  

Нийгмийн ялгаа ба анхаарал шаардлагатай бүлгийг тодорхойлно

Судалгааны хүрээнд сайн сайхан байдлын түвшинд нөлөөлж буй нийгмийн хүчин зүйлсийг мөн судална. Тухайлбал:

  • хот, хөдөөгийн ялгаа  
  • насны бүлгүүдийн хоорондын ялгаа  
  • орлогын түвшний ялгаа  
  • боловсрол, хүйсийн нөлөө  

Эдгээр дүн шинжилгээний үр дүнд нийгмийн хувьд анхаарал шаардлагатай бүлгүүдийг тодорхойлох, улмаар бодлогын түвшинд анхаарах чиглэлүүдийг гаргах боломж бүрдэх юм.

Судалгааны ач холбогдол

Монгол Улсад хэрэгжих энэхүү судалгаа нь иргэдийн сайн сайхан байдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, олон хэмжээсээр судлах үндэсний хэмжээний чухал оролдлогын нэг болж байна. Судалгааны үр дүн нь:

  • Иргэдийн амьдралын чанарын бодит түвшинг тодорхойлох  
  • Нийгмийн анхаарал шаардлагатай бүлгүүдийг илрүүлэх  
  • Бодлого боловсруулагчдад нотолгоонд суурилсан мэдээлэл өгөх  
  • Иргэдийн сайн сайхан байдлыг дэмжих бодлогын чиглэлүүдийг тодорхойлох зэрэг ач холбогдолтой юм.

Судалгааг хэрэгжүүлэгч байгууллага

Тус судалгааг сэтгэл зүйд суурилсан технологийн шийдэл хөгжүүлэгч Optimal N Max байгууллага санаачлан хэрэгжүүлж байна. Тус байгууллага нь хүний сэтгэл зүйн сайн сайхан байдлыг шинжлэх ухааны судалгаа, өгөгдөлд суурилан ойлгох, улмаар хувь хүн, байгууллага болон нийгмийн түвшинд шийдвэр гаргалтыг дэмжих зорилготой технологийн шийдлүүдийг хөгжүүлдэг.

Судалгаанд иргэд MindXPlus платформоор дамжуулан оролцох боломжтой бөгөөд энэ нь хувь хүнд өөрийн сайн сайхан байдлын үнэлгээг авах боломжийг олгохын зэрэгцээ нийгмийн хэмжээний судалгаанд хувь нэмэр оруулах боломжийг улс орон даяар буй 21 аймаг, 9 дүүргийг бүсчлэн бүрдүүлж байна.

Энэхүү санаачилга нь иргэдийн сайн сайхан байдлын талаарх нотолгоонд суурилсан мэдээллийг бүрдүүлж, Монгол Улсад хөгжлийг хүн төвтэйгөөр үнэлэх шинэ хандлагыг бий болгох чухал алхам болохыг судлаачид онцолж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.