"БНСУ-ын виз гаргаж өгнө" гэх зарыг цахимд байршуулж, иргэдийг ₮39 саяар залилсан этгээдэд таван жил хорих ял оноов
Цагдаагийн байгууллагаас сүүлийн хоёр жилийн хугацаанд визийн залилантай холбоотой 235 гэмт хэргийг бүртгэн шалгажээ.
Тодруулбал энэ оны эхний хоёр сарын байдлаар визийн залилангийн 11 гэмт хэрэг бүртгэгдсэнийг мэдээллээ. Энэ төрлийн залилах гэмт хэргийн ихэнх хувь нь цахим орчинд үйлдэгдэж байна.
Залилагч этгээд нь “визийг түргэн шуурхай, хямд үнээр баталгаатай гаргаж өгнө. Ирэхэд нь ажлын байр болон байрлах байр бэлэн” гэх мэтээр иргэдийн итгэлийг төрүүлдэг байна.
Иймд гадаад улсын виз мэдүүлэхдээ тухайн улсын Элчин сайдын яам болон Консулын газар, албан ёсны виз мэдүүлэх төвөөр дамжуулан виз олгодог болохыг анхаарч энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
