Ж.Чинбүрэн: ДОХ-той 12 хүнийг эмчилгээнд хамруулсан
“Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийн хэвлэлийн бага хурлыг Эрүүл Мэндийн Яаманд өнөөдөр зохион байгууллаа.
Энэ үеэр "Цагдаагийн байгууллагатай хамтран ДОХ-той 12 хүнийг олж, эмчилгээнд хамруулсан" талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлэв.
Тэрбээр “Цагдаагийн Ерөнхий Газартай хамтраад 12 иргэнийг эмчилгээнд хамруулж чадлаа. Ойрын хавьтлуудад тандалт судалгааг хийсэн.
Олон нийтэд хүргэсэн мэдээлэл чухал нөлөөтэй байлаа. Цагдаагийн байгууллага, Тагнуулын Ерөнхий Газраас мэдээллийг шуурхай гаргаж өгч, ажлын хэсэг гараад 12 хүнийг эмчилгээнд хамруулаад байна.
Мөн хавьтлын судалгаа тандалт, асуулга болон илрүүлэх шинжилгээг хийдэг. Хувь хүмүүсийн нууцтай холбоотой асуудал байгаа” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
