Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан ой хээрийн түймэрт урьдчилсан байдлаар зургаан га газар өртлөө

Г.Мөрөн, iKon.mn
5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 23-ны 13:20 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгаас Мэргэжлийн ангийнхан очиход, сумын мод бэлтгэлийн нийт 18 хүн, гурван автомашинтай, хоёр трактортай унтраах ажиллагааг зохион байгуулж, 22:26 цагт цурамд оруулж, цэвэрлэгээ хийж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Урьдчилсан байдлаар зургаан га орчим газар шатсан гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.