Ойрхи Дорнодын улс орнуудад байгаа иргэдэд зориулан энэ сарын 10-нд нислэг үйлдэхээр төлөвлөснийг ГХЯ мэдэгдэв

П.Зоригт, IKON.MN
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ойрхи Дорнодын бүс нутгийн иргэдэд Гадаад Харилцааны Яам (ГХЯ)-наас дараах мэдээллийг хүргэж байна. 

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу МИАТ ТӨХК-иас Ойрхи Дорнодын улсуудад байгаа иргэдэд зориулан Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлийн нислэгийг 2026 оны гуравдугаар сарын 10-ны өдөр үйлдэхээр төлөвлөж байгааг мэдээллээ. 

Иймд нислэгийн тийз худалдан авах болон нислэгтэй холбоотой бусад асуудлаар 11-333999 лавлах утас, cc@miat.com цахим шуудан, 94001476 дугаараар холбогдож мэдээлэл авахыг сануулав.