Нийслэл хотын 39,649 километр бохир усны шугамыг ухахгүйгээр засварлахаар төлөвлөжээ

Д.Янжиндулам, ikon.mn
56 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөрсний ус, үерийн хамгаалалт төслийг нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Төслийн хүрээнд нийслэлийн бохир усны төвлөрсөн сүлжээний насжилт өндөр, эвдрэл гэмтэл ихтэй хэсгүүдийг орчин үеийн “trenchless” буюу ухалтгүй технологиор сэргээн засварлана.

Тодруулбал нийт 39,649 км урт бохир усны шугамыг trenchless технологиор сэргээн засварлах бөгөөд энэ нь гудамж талбайг өргөн хэмжээгээр ухахгүйгээр шугамын дотор шинэ давхарга үүсгэн, бүтцийн бат бэхийг сайжруулах, ашиглалтын хугацааг уртасгах аж.

Баянзүрх дүүрэгт 7,909 метр, Сүхбаатар дүүрэгт 9,892 метр, Чингэлтэй дүүрэгт 3,561 метр, Баянгол дүүрэгт 8,810 метр, Сонгинохайрхан дүүрэгт 6,607 метр, Хан-Уул дүүрэгт 2,690 метр шугам доторлож, хэсэгчилсэн өргөтгөлийг хийх бөгөөд хөрсний ус, үерийн хамгаалалт төслийг Дэлхийн банкны Байгаль орчин, нийгмийн бодлогын хүрээ (ESF) болон Байгаль орчин, нийгмийн стандартууд (ESS2–ESS10)-д нийцүүлэн хэрэгжүүлнэ.

Хөрсний ус, үерийн хамгаалалтын ач холбогдлыг:

  • Бохир ус хальж асгарах тохиолдол буурч, үерийн эрсдэл, хөрсний болон орчны бохирдол багасна.
  • Нийтийн эрүүл мэндийн нөхцөл сайжирч, хотын дэд бүтцийн тогтвортой байдал нэмэгдэнэ.
  • Иргэдийн амьдрах орчны чанар дээшилж, хотын өсөн нэмэгдэх бохир усны ачааллыг даах чадавх бүрдэнэ.
  • Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн стратегид нийцсэн, хөрөнгө оруулалтын үр өгөөж өндөртэй, урт хугацаанд хотын амьдрах орчныг сайжруулах үр нөлөөтэй гэж тооцоолжээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хэвлэлийн хэлтэс