ФОТО: Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойн барилдаанаас...

Н.Эрхбаяр, iKon.mn
45 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ой, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, бүрэн эрхт байдлаа баталгаажуулсан "Эх орончдын өдөр"-т зориулсан хүчит бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдлаа.

Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын заан Сүхбаатарын Сүхбат үзүүрлэв.

Их шөвөгт Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Ховд дэвжээний бөх, улсын аварга О.Хангай, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Алдар спорт хороо, Таванхан дэвжээний бөх, улсын арслан Б.Орхонбаяр нар шалгарлаа.

Дунд шөвөгт улсын харцага Н.Золбоо, улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн хурц арслан Б.Очирхүү, аймгийн арслан М.Баяржавхлан нар үлдэв.

Тус барилдааны түрүү бөх 10,000,000 төгрөг, үзүүр бөх 8,000,000 төгрөг, их шөвөг тус бүр 5,000,000 төгрөгийн шагнал авлаа.

ФОТО:

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг