Улсын хэмжээнд 50,240 мэдүүлэг гаргагч ХАСХОМ бүртгүүлж, 4 албан тушаалтан хуулийн хугацаа хожимдуулж мэдүүлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2026 оны 3 сарын 1
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудын 2025 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг шинэчлэн гаргуулах ажлыг зохион байгуулж, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллажээ.

Улсын хэмжээнд нийт 131 байгууллагын 50,240 мэдүүлэг гаргагч 2025 оны ХАСХОМ гаргаснаас нэр бүхий 4 нийтийн албан тушаалтан хуулийн хугацаа хожимдуулж мэдүүлсэн байна.

Авлигатай тэмцэх газарт 2025 оны мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр, түүнтэй зэрэг зиндаа адилтгах 216 албан тушаалтан мэдүүлгээ хуулийн хугацаандаа шинэчлэн мэдүүлжээ.