Нуурын мөс цөмөрсний улмаас дөрвөн хүн эндсэн харамсалтай явдал Дорнод аймгийн Халхгол суманд энэ сарын 24-ний өдөр бүртгэгджээ.
Тодруулбал тус сумын 2 дугаар багийн Хошуу бургас гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 330 км, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км/ Буйр нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан “Toyota Prius-30” загварын зургаан зорчигч/3 том хүн, 3 хүүхэд/-той суудлын автомашин нуурын мөс цөмөрсний улмаас живсэн байна. Автомашинд зорчиж явсан хоёр хүн /1 том хүн, 1 хүүхэд/ эсэн мэнд гарч, дөрвөн хүн /2 том хүн, 2 хүүхэд/ живсэн тухай дуудлагыг өчигдөр буюу хоёрдугаар сарын 24-ний 13:18 цагт онцгой байдлын байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид ажиллаж байна.
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар 10 хоногийн байдлаар манай орны дунд болон томоохон голуудын мөсний зузаан өөрчлөлт багатай байгаа бол жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн хэвээр байна. Тухайлбал:
Цаашид гол мөрөн, нуурын мөсний зузаан харилцан адилгүй нимгэрнэ. Тиймээс иргэд, малчид, тээвэрчид, аялагчдыг мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгой байдлын албанаас анхаарууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!