Нэг өдрийн дотор 11 иргэн залиланд өртөж ₮73 саяар хохирчээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр залилан мэхлэх гэмт хэрэгтэй холбоотой 11 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дээрх 11 гэмт хэргийн нийт хохирлын хэмжээ 73 сая орчим төгрөгт хүрсэн байна.
Иймд залилан мэхлэх гэмт хэрэгт өртөхөөс сэргийлж
- үл таних дугаараас ирсэн мессэж дэх холбоос дээр дарж нэвтрэхгүй байх,
- регистрийн дугаар, банкны картын мэдээлэл, нууц үг, баталгаажуулах код зэрэг хувийн мэдээллийг цахимаар дамжуулан өгөхгүй байхыг анхааруулж байна.
Түүнчлэн томоохон сүлжээ ресторануудын нэрийг ашиглаад “Манайх хямдрал зарласан байна” гэсэн хаяг нэртэй линк байвал дарж орохгүй байхыг сануулж байна.
Санамсаргүй дарж орсон нөхцөлд линк дээр байгаа дансны хувийн мэдээллийг бөглөж болохгүйг онцгойлон анхаарууллаа. Үүнийг бөглөснөөр интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг алдах эрсдэлтэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
