Уншиж байна ...

Өнөөдөр Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ

М.Батчимэг, ikon.mn
1 цаг 34 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэхийг цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

2026 оны 02-р сарын 25-ны 08:00-20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: 

  • Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй.
  • Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи:

Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, тал нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: 

  • Ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, голын хөндийгөөр -19...-24 градус,
  • Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -14...-19 градус,
  • говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +1...-4 градус,
  • Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4...-9 градус,
  • бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өчигдөр өдрөөс 9 градусаар хүйтэрч -15...-17 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. -14...-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өчигдөр өдрөөс 7 градусаар хүйтэрч -15...-17 градус хүйтэн байна.