Уншиж байна ...

"Авто зам дээр давс бодис, хайрга дайрга асгаж халтиргаанаас сэргийлж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 49 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотод өнгөрсөн шөнө орсон цасыг цэвэрлэж, авто зам дээр давс, бодис цацах ажил үргэлжилж байна.

Зам, нийтийн эзэмшлийн талбайн цас цэвэрлэгээнд Хот тохижилтын газар, дүүргүүдийн ТҮК, гэрээт аж ахуйн нэгж байгууллагуудаас нийт 784 хүний бүрэлдэхүүнтэй, 108 машин механизм, 21 үлээгч гар төхөөрөмж, 112 бичил төхөөрөмжтэй ажиллаж байгаа юм.

зураг
 

Харин авто зам дээр 66 тонн давс, 215.5 тонн бодис, 20 шоо метр хайрга, дайрга асгаж халтиргаанаас сэргийлж байна гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

Цаг уурын байгууллагаас мэдээлснээр Улаанбаатар хотод өнөөдөр(2026.02.25) цас орохгүй. Өчигдөр өдрөөс 9 градусаар хүйтэрч -15...-17 градус байх төлөв гарчээ.