Уншиж байна ...

“Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдахад эрүүл мэндийн даатгалын шимтгэл сүүлийн нэг жил төлсөн байх шаардлагатай"

Д.Янжиндулам, ikon.mn
57 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2026 оны "Оюутан цэрэг"-т цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах оюутан суралцагчийн бүртгэл энэ долоо хоногийн Ням гарагт буюу гуравдугаар сарын 1-ний 00:00 цагаас гуравдугаар сарын 10-ны өдрийн 23:59 цагийн хооронд үргэлжилнэ.

Бүртгэл төрийн мэдээллийн нэгдсэн систем E-Mongolia-ээр явагдана.

"Оюутан цэрэг" хөтөлбөрт зөвхөн нэгдүгээр дамжааны оюутнууд хамрагддаг байсан бол 2025 онд Батлан хамгаалах яамнаас журамд өөрчлөлт оруулснаар хоёр болон гуравдугаар дамжааны оюутнууд хамрагдах боломжтой болсон юм.

Сургалтад бүртгүүлэх оюутан, суралцагч нь дараах шаардлагыг хангасан байна.

  • Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын байгууллагын сургалтын байгууллагын I, II, III дамжаанд, эсхүл мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад суралцдаг байх
  • Тухайн жилийн зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх
  • Эрүүл мэндийн даатгалын шимтгэл сүүлийн нэг жил төлсөн байх
  • Тухайн хичээлийн жилийн нэгдүгээр улирлын сурлагын голч дүн 2.8 ба түүнээс дээш байх зэрэг болно.

Оюутан залуус уг хөтөлбөрт хоёр сарын хугацаанд хамрагдсанаар цэргийн жинхэнэ албыг дүйцүүлэн хаасанд тооцдог байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хэвлэлийн хэлтэс