Уншиж байна ...

ХасБанк ХК 2025 оны жилийн эцсийн цэвэр ашгаасаа ногдол ашиг хуваарилна

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 1 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

ХасБанк ХК (“Банк”)-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (“ТУЗ”)-ийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн R-2026-02 тоот тогтоолоор Банкны 2025 оны жилийн эцсийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 30.00 (гуч) төгрөгийг жилийн эцсийн ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигчдэд хуваарилахаар шийдвэрлэлээ. 

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргах бүртгэлийн өдрийг жилийн эцсийн ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр байхаар тогтоосон байна. 

Тус шийдвэрийг Монголбанкнаас зөвшөөрч, Банкны Дүрмийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаар эцэслэн баталсны дараагаар ногдол ашгийг олгох юм.

ХасБанк нь хувьцаа эзэмшигчдэдээ жилд хоёр удаа ногдол ашиг тараах бодлогыг тогтвортой хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2025 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэгж хувьцаанд 18.00 (арван найм) төгрөгийн ногдол ашиг олгосон. Ингэснээр 2025 оны бүтэн жилийн ногдол ашгийн хэмжээ нэгж хувьцаанд 48.00 (дөчин найм) төгрөгт хүрч байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.