Уншиж байна ...

Баяр, амралтын өдрүүдээр онцгой байдлын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

А.Төгөлдөр, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Онцгой Байдлын Ерөнхий Газар /ОБЕГ/-ын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа, Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх газрын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг нар сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Онцгой байдлын байгууллага сар шинийн баяр, амралтын өдрүүдэд буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-22-ныг хүртэлх хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллах аж.

Он гарсаар өнөөдрийг хүртэлх /2026.01.01-02.16/ хугацаанд нийт 519 удаагийн ахуйн хүрээний гал түймрийн дуудлага бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувиар өссөн байна.

Мөн энэ хугацаанд мөс цөмөрсөн 10 удаагийн дуудлага бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25 хувиар өссөн үзүүлэлт аж. Мөс цөмөрсөн дуудлагын долоо нь Хөвсгөл аймагт бүртгэгдэж, хоёр иргэн амь насаа алджээ.

Харин төөрсөн, сураггүй болсон 15, цасанд суусан 19 дуудлага бүртгэгдэж, 43 иргэний амь насыг авран хамгаалсан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад төөрсөн сураггүй болсон тохиолдол 15.4 хувиар, цасанд суусан дуудлага 11.8 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.