2026 оны нэгдүгээр сарын эцэст мөнгөний нийлүүлэлт 46.9 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 5.8 их наяд төгрөг буюу 14.1 хувиар нэмэгдлээ.
Энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламж 4.3 их наяд төгрөг буюу 20 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлөв.
Төгрөгийн хадгаламжийн
Харин валютын хадгаламж 5.6 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа нь өмнөх жилийн мөн үеэс 777.7 тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх сараас 123.5 тэрбум төгрөгөөр буурсан дүн юм.
Гүйлгээнд гарсан бэлэн мөнгө 2026 оны нэгдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 58.3 тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх сараас 47.1 тэрбум төгрөгөөр буурчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!