Б.Батцэцэг, Б.Батхишиг, Д.Баярхүү, Л.Мундагбаатар нарт Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд цол хүртээв
Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэж хөгжсөний 114 жилийн ойг тохиолдуулан гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж дараах нэр бүхий дипломатуудад онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд цол хүртээв.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Б.Батхишиг, Д.Баярхүү, Л.Мундагбаатар нарт Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд цол олгов.
Мөн дараах нэр бүхий дипломатуудад Онц бөгөөд бүрэн эрхт элчин цол хүртээв.
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Баярхүү,
- Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Э.Булган,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Ганхуяг,
- Монгол Улсаас Австралийн холбооны улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Даваасүрэн
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

