Уншиж байна ...

Испанийн алдарт "FC Barcelona" клуб Монголд академиа нээснээ албан ёсоор зарлав

Э.Тэмүүлэн, iKon.mn
5 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Испанийн алдарт "FC Barcelona" клуб Монголд хүүхдийн академиа нээснээ өөрсдийн цахим хуудсаар зарлажээ.

Ингэснээр тэд дэлхий даяар 30 дахь "Barca Academy" нээсэн бөгөөд үүнээс 11 нь Ази, Номхон далайн орнуудын бүс нутагт, 10 нь Америк тивд, ес нь Европ болон Ойрх Дорнодын бүс нутагт байна.

Тэднээс ялгаатай нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийн нэг гэгддэг Улаанбаатар хотод гадаа талбайн болон танхимд сургалтаа явуулахаар болсныг мэдэгдэв. Ийм тусдаа байгууламжтай сургалт АНУ-ын Нью-Йорк болон Чикаго хотод байдаг аж.

Барса академийн хувьд 6-гаас 18 насны охид, хөвгүүдэд нээлттэй. Испанийн хөлбөмбөгийн клубээс гаргасан өсвөрийн хөлбөмбөгчдөд зориулсан тусгай сургалтыг ашигладаг байна.

 

Эх сурвалж: FC Barcelona