Уншиж байна ...

Улсын хэмжээнд өнгөрсөн сард 4,262 хүүхэд мэндэлсэн байна

П.Сайнжаргал, IKON.MN
1 цаг 14 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрүүл мэнд, нийгмийн салбарын статистик мэдээллийг Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос танилцуулав. 

Энэ оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 4.3 мянган хүүхэд төрсөн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.8 хувиар буурсан үзүүлэлт аж.

Харин нас баралт 1.5 мянга бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар буурсныг ҮСХ-ны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Баасан хэллээ. 

Мөн халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо 3.1 мянга болж өмнөх оны мөн үеэс 4.4 хувиар буурчээ. Халдварт өвчний бууралтад салхин цэцэг өвчнөөр өвчлөгсдийн тоо 37.3 хувиар буурсан нь голлох нөлөөг үзүүлсэн байна. 

зураг