Төлбөрийн тэнцэл 2025 оны урьдчилсан гүйцэтгэлээр нэг тэрбум ам.долларын ашигтай гарсныг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос мэдээллээ.
Дурдсан хугацаанд төлбөрийн тэнцлийн урсгал данс 1.1 тэрбум ам.долларын алдагдалтай, санхүүгийн данс 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна.
Урсгал дансны алдагдал өмнөх жилээс 1.3 сая ам.доллароор буурахад үйлчилгээний худалдааны алдагдал 469.5 сая ам.доллароор буурч, барааны худалдааны ашиг 1.1 тэрбум ам.доллароор өссөн нь нөлөөлсөн байна.
2025 онд үйлчилгээний худалдаанаас хоёр тэрбум ам.долларын орлого олж, 4.9 тэрбум ам.долларын зарлага гаргасан байна.
Төлбөрийн тэнцлийн санхүүгийн дансны тэнцэл 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь өмнөх жилээсээ 49.5 хувиар буурсан байна. Санхүүгийн дансны ашиг буурахад гадаадын шууд хөрөнгө оруулалт 731.5 сая ам.доллар, багцын хөрөнгө оруулалт 263.6 сая ам.доллароор буурсан нь нөлөөлжээ.
Хүснэгт, Санхүүгийн данс, сая ам.доллароор,
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!