Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд хүн амын нягтаршлаас хамааран нийслэл хотын тодорхой бүсүүдэд замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж, замын хөдөлгөөний эрчим буурдаг.
Үүнтэй холбоотой иргэд, байгууллагаас “Манай зогсоол танд нээлттэй” уриалгыг дэвшүүлэн, өөрсдийн эзэмшлийн талбай, зогсоолыг золголт хийж буй иргэдэд түр хугацаанд нээлттэй ашиглуулах санаачилга гаргажээ.
Тодруулбал цагаан сарын баяраар улсын хэмжээнд бүх шатны цагдаагийн газар, хэлтэс авто зогсоолоо нээлттэй ашиглуулах талаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас мэдээлэв.
Иймд иргэн, аж ахуй нэгж та бүхнийг баярын өдрүүдэд “Манай зогсоол танд нээлттэй” уриалгыг дэмжин хамтран ажиллахыг ЦЕГ-аас уриаллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!