Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан эхэлнэ

ikon.mn
1 цаг 6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Төрийн ордонд 

10:00, 11:30 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулна.

Үндэсний статистикийн хороонд 

11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 1 сарын үзүүлэлтүүдийг танилцуулна. 

ГЕГ-т

11:00 цагт Ерөнхий сайд Г.Занданшатарын өгсөн чиглэлийн дагуу Замын-Үүд дэх гаалийн газар, Замын-Үүд сумын нутгийн захиргааны байгууллага, сумын Цагдаагийн хэлтэс, Авто тээврийн үндэсний төвийн салбарын төлөөллүүд хийсэн ажлынхаа талаар уулзалт зохион байгуулна.

“Үндэсний мэдээллийн төв”-д 

12:00 цагт Иргэний нийгмийн байгууллагуудаас Ард түмэн Оюутолгойг буцааж авахыг шаардаж байна сэдвээр  мэдээлэл хийнэ. 

Монгол Бөхийн Өргөөнд

13:00 цагт "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан эхэлнэ.