Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль өмнө нь жилдээ 160 тонн нүүрс хэрэглэдэг байсан бол өнгөрсөн арванхоёрдугаар сард хийн халаалтын нэгдсэн системийг суурилуулжээ.
Ингэснээр 4,200 гаруй сурагч эрүүл аюулгүй орчинд суралцах боломж бүрдэж, агаарын бохирдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлж байна.
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд нийт таван сургууль, дөрвөн цэцэрлэг хийн халаагуурт шилжээд байна гэж Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Харин Чингэлтэй дүүрэг дэх ерөнхий боловсролын 49 дүгээр сургууль нарны хавтан суурилуулж, сэргээгдэх эрчим хүчээр цахилгааны хэрэглээгээ хангадаг болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!