Уншиж байна ...

Цэцэрлэгийн багш нар ангийнхаа хүүхдүүдийн биед халдсан үйлдлийг шалгаж байна

А.Төгөлдөр, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
зураг
 

Цэцэрлэгийн багш ангийнхаа хүүхдүүдийн биед халдаж буй бичлэгийг нэгэн иргэн ил болгосон. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагаас тодруулахад дараах хариултыг өглөө. 

ЦЕГ "Хоёрдугаар сарын 14-ний өдөр цагдаагийн байгууллагад “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын бага бүлгийн багш нар 2 настай хүүхдүүдэд зүй бус харьцсан” гэх өргөдлөөр хандсан гомдол, мэдээллийг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Шалгалтаар Хан-Уул дүүрэгт байрлах цэцэрлэгийн бага бүлгийн нэр бүхий хоёр багш энэ оны хоёрдугаар сарын 6-13-ны хооронд тус бүлэгт суралцдаг хүүхдүүдийн биед халдаж, хүч хэрэглэсэн нь тогтоогдоод байна. Цаашид тухайн бүлгийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийх, эцэг эх, асран хамгаалагч, холбогдох албан тушаалтнуудаас мэдүүлэг авах, хохирогчдын биед шинжээч томилох зэрэг шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулна" гэлээ.