Нийслэл хотын нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлийн хүрээнд 200 ширхэг гар багаж, тоног төхөөрөмжийг худалдаж авчээ.
Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албаны тохижилт, хог хаягдлын удирдлагын газраас мэдээлснээр Хот тохижилтын газрын баазаас БНХАУ-д үйлдвэрлэсэн 100 ширхэг автомат гар шүүр, цас, навч үлээгч төхөөрөмж 100 ширхгийг өнөөдөр хүлээж авч байгаа аж. Багаж, төхөөрөмжийг дүүргүүдийн ТҮК-уудад хуваарилах гэнэ.
2024-2025 онд нийслэл хотын нийтийн аж ахуйн салбарт 367 машин техник, гар багаж, тоног төхөөрөмжүүдийг шинээр авчээ. Эдгээрийг тохижилт үйлчилгээний компаниудад эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр, ашиглалтын гэрээ байгуулж өгдөг бөгөөд энэхүү эргэн төлөлтийн хөрөнгөөр дараагийн ээлжийн тоног төхөөрөмжүүдийг авдаг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!