Эмийн үнийг олон нийтийн хяналтад оруулсан системийн талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн дараах мэдээллийг өглөө.
Хэрэв та эм хайж байгаа бол dhealth.gov.mn системээр нэвтэрч тухайн эмийнхээ нэрийг бичээд хайхад ямар үнээр аль эмийн санд зарж байгаа талаар мэдээлэл шууд харагдах юм байна.
Уг систем нь таны одоо байгаа байршлаасаа 5км-ийн радиус доторх бүх эмийн сангийн байрлалуудыг харуулахаас гадна хайж буй эмийн одоо байгаа бодит үнийн мэдээлэл харагдахаас гадна хаана байгаа болон хэрхэн очих тухай заавар газрын зураг дээр харагдах аж.
Тус систем рүү шууд вэбээр dhealth.gov.mn нэвтрэхээс гадна E-Mongolia-р дамжуулан ашиглаж болох аж.
Ингэснээр иргэн эм хайж олон тийшээ гүйх шаардлагагүй болсон давуу талтай болсон гэдгийг онцлов. Түүнчлэн уг систем нэвтрэхээс өмнө ижилт төстэй аспирин гэхэд 5,000-10,000 төгрөгийн үнийн зөрүүтэй байсан бол систем нэвтэрч эхэлснээс хойш ойролцоо үнийн дүнтэй буюу бодит үнэтэй болсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!