Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн "Гурван талт хэлэлцээрийн дагуу нэгдүгээр сарын сүүлийн цалин олголт дээр нийт ажилчдынхаа цалинг 30 хувиар нэмсэн" гэв.
Харин өрх, сумын эрүүл мэндийн төвүүд дээр санхүүжилт нэмэгдээгүй, өнөөдрийн байдлаар нэмэгдэл нь ороогүй байгаа аж. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 3-р тогтоол батлагдаад хоёрдугаар сараас олгогдож эхлэх юм байна.
Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч ажилчид үүнийг ойлгож тэвчээртэй байгаад баярлаж байгаа гэв.
Түүнчлэн эмнэлгүүдийн өр маш их байгаа бөгөөд бүх шатны улсын өмчийн эмнэлгүүдийн өрийг 1,2-р сард 30, 30 хувь 3,4,5,6-р саруудад 10, 10 хувийг нь төлж нийт эхний зургаан сар гэхэд бүх эмнэлгүүдийн өр авлагын асуудлыг дуусгахаар санхүүжилтийг нь хийгээд явж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!