Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө

П.Сайнжаргал, IKON.MN
57 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-нд 

10:00 цагт Улаанбурхан өвчний нөхцөл байдал, цагаан сарын баярын үеэр эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх зөвлөмж болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө. 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд

11:00 цагт Монгол Улсын шүүхийн 2025 оны шүүн таслах ажиллагааны статистикийн нэгдсэн дүн мэдээ танилцуулах хэвлэлийн бага хурлыг зохион байгуулна. 

Төрийн ордонд 

11:00 цагт АН-ын 4:11 мэдээллийн цаг болно. Авлигын индексийн үр дүн, үр дагавар, төрийн авлигыг таслан зогсоох санаачилгуудын нэг болох санал худалдан авахын эсрэг хуулийн төсөл зэрэг асуудлаар мэдээлэл хийнэ. 

МҮЭ-ийн холбооны төв байранд 

13:00–14:00 цагт Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Монголын Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо, Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоодоос Монгол Улсын Засгийн газрын тогтоол болон Боловсрол, Эрүүл мэндийн сайд нарын гаргасан зарим тушаал, шийдвэрүүд хууль тогтоомж зөрчсөн асуудлаар гаргасан гомдол, нэхэмжлэлийг холбогдох байгууллагад албан ёсоор гардуулна.