Азийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Зүүн Азийн Супер Лиг (EASL)-ийн хэсгийн шатны сүүлийн тоглолтууд нэг өчигдөр Улаанбаатар хотын "M Bank Arena"-д явагдаж өндөрлөлөө.
EASL нь Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA)-гийн албан ёсны гэрээний дагуу явагддаг бөгөөд Япон улсын B.League, БНСУ-ын KBL, Филиппиний PBA, Хятадын Тайбэйгийн P. League+, Хонконг, Макаогийн шилдэг клубүүд өрсөлддөг бүс нутгийн хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн юм.
2023 оноос Зүүн Азийн сагсан бөмбөгийн шилдэг клубүүд өрсөлдөж эхэлсэн EASL тэмцээнд манай улсын Хасын Хүлэгүүд баг анх удаа оролцов.
Монголын Үндэсний Дээд Лиг “The League”-ийн есөн удаагийн аварга Хасын Хүлэгүүд баг С хэсгийн сүүлийн тоглолтоо Японы Алварк Токио багийн эсрэг хийж, 93:97 онооны харьцаатай хожигдлоо. Энэ тоглолтын дөрөвдүгээр үеийн 01:41 минутын дараах байдлаар манай улсын баг найман онооны зөрүүтэй хожиж байсан боловч Японы баг үлдсэн хугацаанд 17 оноо авснаар хожил байгууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!